БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам гурав дахь өдрөө болж байна. Наадмын буудлага спортын 10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөлд Монголын тамирчид наймдугаар байрт шалгарлаа.
Н.Баяраа, О.Есүгэн нар 626.3 оноо авсан бөгөөд тус зайд БНХАУ-ын баг 634 оноогоор Азийн наадмын дээд амжилт, Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Энэ зайн алтан медалийн төлөө БНХАУ, Узбекистаны баг өрсөлдөх бол Хүрэл медалийн төлөө БНСУ, Энэтхэг, Казахстан, Ираны багууд цэц мэргэнээ сорих юм.