АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өчигдөр хуралдаж, 21 аймаг 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Улмаар АЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд 285 санал буюу 50.8 хувийн саналаар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан юм.
Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигч өрсөлдөж, 569 хүчинтэй саналаас үр дүнг дээд чуулганаар баталжээ. Харин Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан билээ.
Сэтгэгдэл (3)