БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн наадмын хөлбөмбөгийн төрлийн хэсгийн шатны cүүлийн тоглолтууд явагдаж байна.
Өчигдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо ОУХБХ-ны чансааны 50-д бичигдэж байгаа Узбекистаны шигшээ багтай тоглож, үндсэн цагт 6:0-ээр хожигдол хүлээлээ.
Манай шигшээ баг өмнө нь 2021 онд тус багтай учраа таарахад 12-0 харьцаатай хожигдол хүлээж байсан ба тус тоглолтын бүрэлдэхүүнээс таван тоглогч шигшээ багтай тогложээ.
Тэдний дараагийн тэмцээн арванэгдүгээр сард байх бөгөөд 2024 оны Зүүн Азийн АШТ-ний эхний шатанд өрсөлдөх юм.