БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам гурав дахь өдрөө болж байна. Монголын усчдаас Азийн наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, наймд жагслаа. Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын хошой мөнгөтэй Хонконгийн нэрт тамирчин Шивон Хоги 1:54.12 минутаар барианд орж, Азийн Наадмын рекорд тогтоолоо. Мөнгө, хүрлийг Хятадын тамирчид болох Ли Бин Же, Лиү Яа Шин нар хүртлээ.