БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн тэмцээн болж байна. Тэмцээний 73 кг-ын жинд "Токио-2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдлаа. Тэр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаевтай барилдахаар болсон юм. Мөн 70 кг-д Батсуурийн Ням-Эрдэнэ БНХАУ-ын Фен Ен Ентэй хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Түүнчлэн манай легионер жүдоч Батсүхийн Алтанцэцэг хүрэл медалийн төлөө БНСУ-ын Пак Юүн-Сонтой хүч үзнэ. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.