Өнгөрсөн ням гарагт болсон Германы марафонд Кенийн тамирчин Элиуд Кипчоге эрэгтэйчүүдийн уралдаанд тав дахь түрүүгээ хүртэж, 2:02:42 цагт цагаа зогсоож, замналынхаа тав дахь хамгийн хурдан цагийг бататгалаа.
Олимпын хошой аварга Дерсе Киндитэй хамгийн ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч эцэст нь 31 км-ийн зайд гүйцэж, 31 секундийн илүүгээр түрүүлэв.
Энэ жилийн Берлиний марафон гүйлтийн дээд амжилтыг есөн эрэгтэй 2:05 минутад, найман эмэгтэй 2:20 минутаар шинэчилсэн байна.
Л.Сайнаа