Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өчигдөр өндөрлөж, түрүү бөхөөр озеки Такакейшо (11:4 даваатай) тодорлоо. Түүний өчигдрийн өрсөлдөгч залуу бөх Атамифүжи байсан бөгөөд хэрэв Такакейшо унасан бол тэдний дунд нэмэлт барилдаан өрнөх байв. Тэр эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа хүртэж, алдарт озеки Каиогийн дөрөв түрүүлсэн амжилттай зэрэгцэж байна.
Өдгөө 27 настай Такакейшо нь 2018 арваннэгдүгээр сард анхны түрүүгээ авсан бол 2020 оны арваннэгдүгээр сард хоёр дахь, 2023 оны нэгдүгээр сард гурав дахь, есдүгээр сарын Аки башёд дөрөв дэх түрүүгээ авлаа.
Монголын бөхчүүдээс их аварга өнжсөн бол Хокүйсэхо Э.Даваанинжээс тун сайн барилдлаа. Озеки Киришима Б.Лхагвасүрэн цолоо хамгаалж чадсан нь онцлох амжилт болсон юм. Дараагийн тэмцээн Фүкүока хотод арваннэгдүгээр сарын 12-26-нд болно.
Сэтгэгдэл (1)