БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам болж байна. Наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү мөнгөн медаль хүртсэний дараах сэтгэгдэлийг хүргэе.
Тэрбээр “Тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа. Тойргийн барилдаануудад санасандаа хүрч барилдлаа.
Лав барьцнаас үүрэх мэхийг бэлдэж ирсэн. Танака Рёома үүрэх, тохох мэхтэй бөх. Шигшээ бариилдаанд түүнтэй барилдахдаа тактикийн алдаа гаргаад ялагдлаа.
Баруун энгэрээс авсан барьцыг нь салгахгүй урагшаа алхсан нь буруудлаа. Оноо алдаагүй бол боломж байв. Тэмцэний өглөө бол эрүүл мэнд сайн, бэлтгэл сургуулилтаа ч сайн хангаж оролцсон. Өмнө нь Азийн наадмын энэ жинд Д.Төмөрхүлэг ахынхаа бэлтгэлийг хангаж өгөөд явуулж байсан. Ах ч сайхан түрүүлсэн. Би ахынхаа амжилтыг буухиалая гээд ирсэн боловч хүрч чадсангүй. Бусад жингийн тамирчиддаа амжилт хүсье. Та бүхэнд боломж байгаа шүү” гэв.
Сэтгэгдэл (2)