"Ханжоу" Азийн наадам БНХАУ-д үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчин, 120 гаруй дасгалжуулагч, албаны гэсэн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй.
Өнөөдөр хийн урт бууны 10 метрийн дасгалд манай улсын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй баг ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ О.Есүгэн нарын тамирчид багтжээ.