Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргалыг нэрлэж байна.
Энэ долоо хоногт Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Олимпын эрх олгох энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл мадаль хүртэж, "Парис-2024" олимпын эрх авсан юм. Энэхүү үйл явдал энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв.
Ингэснээр Д.Отгонжаргал Монгол Улсын чөлөөт бөхийн ДАШТ-ий 24 дэхь мөнгөн медальтан болж байна. Харин "Парис-2024" олимпын эрх авсан Монголын хоёр дахь тамирчин, чөлөөт бөхөөс анхны тамирчин боллоо.
Д.Отгонжаргал нь өдгөө 22 настай бөгөөд 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр анхна медаль болох УАШТ-ий хүрэл медлиа 15 настайдаа хүртэж байв. Тухайн жил Саори Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, “Асашёорюү кап” тэмцээнээс алтан медаль хүртжээ.Ийнхүү хичээллэж эхэлсэн цагаасаа эхлэн түүний амжилт тасарсангүй. Тэр өсвөрийн ДАШТ-д амжилттай оролцож байсан төдийгүй, насанд хүрэгчдийн ДАШТ-нд өндөр амжилт гаргасан нэгэн. Тухайлбал, 2021 онд Норвегийн Осло хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд хүрэл медаль, 2022 онд Сербийн нийслэл Белград хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд мөнгөн медаль, 2023он буюу энэ жил ДАШТ-ий 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр гавьяат тамирчин Д.Отгонжаргал насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртсэн Монголын анхны бөх болж, Монголын чөлөөт бөхийн "нэрийн хуудас" гэдгээ баталлаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)