БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам болж байна. Тус наадмын хөлбөмбөгийн өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд өнөөдөр 19:30 цагт Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг талбайн эзэн орны багтай тоглох юм. Тэдний дараагийн учраа Узбекистан байх ба хоёр баг есүгээр сарын 25-ны 19:30 цагт тоглох хуваарьтай байна. Харин эрэгтэй багийн тухайд өчигдөр Саудын Арабын багт 0:3-аар хожигджээ.