Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” ба “Нийтийн биеийн тамир” хөдөлгөөний хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” Сүхбаатар аймагт хэрэгжиж байна.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сургуулийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээний нээлтийн ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, Сүхбаатар аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр, Дарьганга сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Ууганцэцэг нар оролцлоо. Тэмцээнд нийт 176 охид, хөвгүүд оролцож байна.
Энэ үеэр Х.Ууганцэцэг захирал нийт ЕБС-уудыг МУ-ын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг сургууль бүр зохион байгуулж, охид, хөвгүүдийн мөрөөдлийг биелүүлэхийг уриаллаа.
Сүхбаатар аймаг нийт 17 сургуультай бөгөөд эдгээр сургуулийн аварга шалгаруулах тэмцээн 9 ба 10 дугаар саруудад явагдаж, сургуулийн шигшээ багуудаа байгуулах ажээ. Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах ”Мөрөөдлийн гоол” тэмцээнийг ирэх оны дөрөвдүгээр сард зохион байгуулах юм.