БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадмын волейболын тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Монголын волейболчид өчигдөр Тайванийн багт 22:25, 20:25, 21:25-аар хожигдож, хэсгээс шалгарах боломжгүй боллоо. Харин Тайванийн баг өнөөдөр Энэтхэгийн багтай хэсгээс гарах үгүйгээ шийдэх тоглолт хийнэ. Монголын багийн гол тоглогч Т.Хангалын хувьд энэ тэмцээн түүний шигшээ багийн өмнөөс хийж буй дөрөв дэх тэмцээн. Ингэж оролцохдоо 18 тоглолтоос 191 оноо авсан үзүүлэлт үзүүлжээ. Дундаж үзүүлэлтээр тэр нэг тоглолтод 10 оноо авч байна.
Сэтгэгдэл (1)