Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Пепси Алтан цом” үндэсний бөхийн багийн ирэх сард болно. Тус барилдаанд 21 аймаг, Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тува зэрэг 24 баг өрсөлдөхөө мэдүүлсэн байна. Харин өнөө жилийн барилдаанд хүч үзэх багууд өнөөдөр сугалаа татах юм.
Түрүү жилийн анхдугаар барилдаанд Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд алтан цом өргөсөн бол Булган аймгийн бөхчүүд дэд байрт орсон билээ.
Анхдугаар барилдааны эхний шатнаас Хэнтий, Сэлэнгэ аймгийн бөхчүүд хасагдаж, Ховдын бөхчүүд хоёрдугаар шатнаас хасагдсан нь санаанд оромжгүй үр дүн болсон юм.