Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд боллоо. Олимпын эрх олгох энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын баг гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар 80 оноо цуглуулж, гуравдугаар байрт орсон бол эрэгтэйчүүд 21 дүгээр байр эзлэв. 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авлаа. Медаль нэмж авах боломжтой хэд хэдэн тамирчин байсан ч өөрсдийн болон хөндлөгийн нөлөөнөөс шигшээд шалгарч чадаагүй.
Мөн 72 кг-ын жинд Э.Даваанасан мөнгөн медаль хүртсэн ч түүний барилдсан жин олимпын бус юм.
Мөн эмэгтэй баг маань шилдэг найман багийн нэг болсоноор Дэлхийн цомд оролцох эрхээ авсан байна. Эмэгтэй баг маань Дэлхийн цомд оролцох эрхээ авсан байна. Онцлох тамирчин гэвэл Д.Отгонжаргал дэлхийн дэвжээнээс гурван жил дараалан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 22 жилийн өмнөөс дэлхийн дэвжээнд зодоглож ирсэн бөгөөд ДАШТ-ий алтан медалийн төлөө гурван тамирчин зэрэг хүч үзсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Тэртээ 2005 оны ДАШТ-ээс Ц.Энхжаргал анхны медаль авсанаас хойш Монголын охид өдгөөг хүртэл нийт 35 медаль авлаа.
2006 онд медальгүй ирсэнийг эс тооцвол медалийн буухиаг эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид тасалж байгаагүй билээ.
С.Батцэцэг хоёр алт, С.Цэрэнчимэд, П.Орхон нар нэг түрүүлж, 10 мөнгө, 19 хүрэл медаль авчээ. Харин Монголын баг ДАШТ-ээс 1967 оноос хойш нийт 77 медальтай болж байна.
А.Болд
Сэтгэгдэл (2)