Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд 65 кг-ын жинд хүч үзсэн Т.Тулгын барилдааны шүүлт асуудал дагуулж байгаа ба Монголын чөлөөт бөхийн холбооноос шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, хоёр удаагийн протес (өргөдөл) гаргасан байна. Гэвч гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Энэ барилдааны талаар чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Батбаяр өөрийн цахим хуудсандаа ингэж бичжээ.
Тэрбээр, "Тулга санаатай трикодоогүй ээ. Барилдаан алалцаан дунд триконд гар орсон. Хялайлгаад бензин нь дуусч байгаа Азерт сэхээ өгөхгүй дайраад бүр муутгаад хожих байсан.
Тэр челленж үндсэндээ буруу гэж би харж байгаа. Тэр богино хугацаанд сэхэл аваад амилаад ирсэн. Багш нар нь уншаад дүгнэлт хийнэ биз. Илэрхий асуудал дээр челленж хийх шаардлага байгаагүй. Тэнд нэмж 1 оноо алдаагүй бол барилдааны төгсгөлд "трикодсон" гэж торгуулсан ч 3:2 оор ялах байсан шдээ.
Хэзээ болтол бид буруутай алдаатай үйлдлээ бусдаас хайж бусдад тохож өөрсдийгөө хаацайлж өнгөрөх юм бэ ? Миний зөвлөмжөөс авах гээхийн ухаанаар хандана бизээ.
Би Тулга дүүд өөрт нь ч хэлдэг. "Хайртай морио хазаартай нь усла" гэж үгийг хэлж байгаад болохгүй байгааг нь хатуу хэлж болж байгааг нь урамшуулан дэмждэг хүн" гэжээ.
Сэтгэгдэл (1)