"Парис 2024" зуны олимпын наадмыг дэнслэх Монголын анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ.
Л.Одгэрэл өмнө нь "Жакарта 2018" Азийн наадам, "Буэнос-Айрес 2018" Залуучуудын Олимп, "Токио 2020" олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан арвин туршлагатай билээ.
Тэрбээр мөн хоёр хоногийн дараа нээлтээ хийх "Ханжоу 2022" Азийн наадамд хүрэлцэн ирж, туйванчдын тэмцээнийг шүүх юм.