Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн нэг тамирчин медалийн тавцанд зогсох нь тодорхой байгаа. Үүнээс гадна медаль нэмж авах боломж бий.
Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд 65 кг-ын жинд хүч үзсэн Т.Тулгын барилдааны шүүлт асуудал дагуулж байгаа ба Монголын чөлөөт бөхийн холбооноос шүүгчийн шийдвэрийг эсэргүйцэж, хоёр удаагийн протес (өргөдөл) гаргасан байна. Гэвч гомдлыг хүлээн авахаас татгалзсан гэв.
Сэтгэгдэл (2)