65 жилийн баялаг түүхтэй Спортын төв ордныг шинэчлэх нь. Энэ хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль, Биеийн тамир,спортын улсын хорооны 2023 оны А/251 дугаар тушаалыг үндэслэж, дахин төлөвлөлт хийх зураг төслийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага болон хувь уран бүтээлч, мэргэжлийн ангийн оюутнууд ч оролцох боломжтой. Ирэх сарын 1-ний 16:00 цаг хүртэл хүлээн авах аж.
Зураг төслийн хамгийн шилдэг бүтээлийг 30 сая, дэд байрыг 10 сая, гуравдугаар байрыг таван сая төгрөгөөр шагнах юм байна.
Спортын төв ордон 1958 онд байгуулагдсан, 8162 ам метр талбайтай, үүнээс ашигтай талбай нь 7700 шоо метр юм. Спортын төв ордонд 70 гаруй албан хаагч, ажилчин, шигшээ багийн 100 гаруй дасгалжуулагч, тамирчин, дунд сургуулийн 500 орчим багш, сурагч, секц дугуйлангийн 2000 орчим хүүхэд тогтмол хичээллэж, ажиллаж байна. Энэ барилгын хувьд газар хөдлөлтөд тэсвэргүй, аюултай нөхцөлд байгааг мэргэжлийн байгууллагаас хоёр удаагийн дүгнэлт ирүүлсэн гэдэг.
А.Болд
Сэтгэгдэл (1)