Мексик улсын Веракруз хотод өчигдөр эхэлсэн "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" пара таеквондогийн гран при тэмцээнд эх орноо төлөөлөн тулалдаж буй Монголын дөрвөн тамирчнаас хоёр нь алтан медалийн төлөө хүч үзэхээр шалгарлаа.
Тэмцээний 52 кг-ын жинд У.Сүрэнжав Египетын тамирчинтай тулалдах бол 63 кг-д гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Мексикийн тамирчин М.Виктортой тулалдах юм.
Баг тамирчдын дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нар удирдан оролцож байгаа бөгөөд тэд үргэлжлүүлэн есдүгээр сарын 21-24-нд болох пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох билээ.