БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам өчигдөр эхэлж, хөлбөмбөгийн эхний өрсөлдөөн болов. Монголын шигшээ баг ОУХБХ-ны чансааны 95-д эрэмбэтэй Вьетнамын багт 2:4-өөр хожигдол хүлээлээ.
Тоглолтын 46 дахь минутад У.Тэмүлэн гоол оруулсан бол нэмэлт цагийн 5 дахь минутад Б.Батмөнх гоол оруулсан байна.
Монголын багийн дараагийн тоглолт есдүгээр сарын 21-нд Саудын Арабын багтай 16:00 цагт тоглох юм.