Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хот болгон метротой болох зорилтоо дэвшүүлдэг. Метроны эхний лайныг 1,5 тэрбум доллароор хийж хэрэгжүүлэхээр нэр заасан. Улаанбаатарт нийтийн тээврийн шинэ шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай. Нэг дор олон лайн буюу шугамтай метро байгуулна гэдэг бол хэцүү. Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг хүргүүлсэн.
Эхний ээлжинд шинэ нисэх буудлын хурдны замаас эхлээд хотын төвөөр яваад, хойшоо долоон буудал руу чиглэх эхний лайныг хийхээр төлөвлөж байна.
Газар доогуур орох төлөвлөлтийг хийхээр төлөвлөж байгаа. Эхний танилцуулсан техник эдийн засгийн үндэслэл дээр 950 орчим сая доллар болсон. Энэ бол улсын төсвөөс гарахгүй. Засгийн газар, хот баталгаа гаргахгүй. Нийслэлийн төсвөөс мөнгө гаргахгүй. Автобус баазтай асуудлаас эхлээд өчнөөн асуудал үүслээ шүү дээ. Нийтийн тээврийн хүртээмжгүй байдалд иргэд маш шүүмжлэлтэй хандаж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (11)