БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам өнөөдрөөс эхэлж байна. Тус наадмын волейболын тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хамгийн түрүүнд Пакистаны багтай тоглож (19:25, 17:25, 20:25) ялагдал хүлээв. Пакистаны волейболчид өмнөх наадмын хүрэл медальт баг юм. Монголын баг удаах тоглолтоо нь есдүгээр сарын 21-ны 19:00 цагт Тайванитай хийнэ.
Сэтгэгдэл (3)