БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дэх наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болно. Тус наадмын Монголын баг тамирчдын салхийг хагалж, хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр 16:00 цагт Вьетнамын багтай тоглоно.
Монголын хөлбөмбөгчид В хэсэгт Саудын Араб, Иран, Вьетнамын багтай багтжээ.
Тэдний дараа тоглолт есдүгээр сарын 21-нд Саудын Араб, есдүгээр сарын 24-нд Ираны багтай тоглох хуваартай байна. Харин Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг есдүгээр сарын 22-нд БНХАУ, есдүгээр сарын 25-нд Узбекистаны багтай тоглоно.
А.Болд
Сэтгэгдэл (1)