Сербийн нийслэл Белград хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуулиан, шуугианаар дүүрэн өрнөж байна. Олимпын эрхийн төлөө болоод тэр үү онц сонирхолтой барилдаан олон гарсаар байна.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд сүүлийн 10 жил ноёрхож, дэлхийн бөхийн ертөнцийг чимж явсан нэгэн аварга өчигдөр нуран уналаа.
Алдарт бөх Абдулрашид Садулаевыг Дагестан нутгийнх нь 20 настай, өөрийг нь шүтэн биширдэг Ахмед Тажудинов хагас шигшээд ялсан юм. Алдарт аварга Х.Баянмөнхийн хэлсэнчлэн "бөхийн үнэнд гүйцэгдлээ" гэгч нь болов. Энэ барилдаан Белград дахь хамгийн гол дуулиан болж байна.
Сэтгэгдэл (1)