Сербийн нийслэл Белград хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө болж байна. Өчигдөр ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулгын Азербайжаны бөхөд ялагдсан барилдаан олны бухимдлыг төрүүлж, спорт сонирхогчид тус барилдааны шүүлтийн эсрэг байр сууриа илэрхийлсээр байна.
Тэгвэл Т.Тулга энэ барилдааны дараа өөрийн цахим хуудаснаа “Энэ мөрөөдлийг биелүүлнэ ээ. Миний төлөө байдаг бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа” гэжээ.
Дашрамд дурьдахад Монголын чөлөөт бөхийн холбоо тус барилдааны шүүлттэй холбоотойгоор гомдол мэдүүлсэн. Гэхдээ Т.Тулгыг ялсан бөх дараагийн барилдаанаа хийсэн тул нааштайгаар шийдэгдэнэ гэдэг эргэлзээтэй билээ.
Сэтгэгдэл (3)