Сербийн нийслэл Белград хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө болж байна. Өчигдөр ДАШТ-ий хүрэл медаль Төмөр-Очирын Тулгын шөвгийн наймд Аербайжаны бөхөд ялагдсан барилдаан спортын сонирхогчдыг гайхшруулж, бухимдал төрүүллээ.
Барилдааны үндсэн цаг дуусахад Монголын бөх оноогоор ялсан боловч эсрэг тамирчны дасгалжуулагч челенж авсанаар шүүгчид ялалтыг нөгөө талд шилжүүлсэн юм.
Монголын чөлөөт бөхийн холбооноос гомдол мэдүүлсэн хэдий ч өнөөг хүртэл хариу нь гараагүй байна. Тус барилдааныг дэргэдээс үзсэн аялагч Г.Ганхүү өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Сэтгэгдэл (22)