Сербийн нийслэл Белград хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө болж байна. Өнөөдөр Монголын дөрвөн бөх дэвжээнд гарах юм.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал эхний даваанд гоц мөргөж, дараа нь Франц, Туркийн бөхийн ялсантай нь барилдана. Д.Отгонжаргалын жинд 50 тамирчин мэдүүлэг өгсөн бөгөөд тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.
57 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл, Европын хошой аварга Украины Алина Хрүшина Акобиятай хүч үзнэ. Б.Болортуяа нь олимп, дэлхийн хүрэл медальтай, монголчуудын найдвар тавьж буй тамирчин юм.
65 кг-д Т.Энхжин эхний тойрогт хийлж, дараа нь Европын аварга, Болгарын Мими Христоватай барилдах сугалаа татжээ. Т.Энхжин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа барилдах гэж буй нь энэ.
76 кг-д Н.Загардулам эхний тойрогт Африкийн аварга, Нигерийн бөх Ханна Рющбентэй барилдах бөгөөд энэ жинд 29 бөх хүч үзнэ.
Түүнчлэн өнөөдөр 55 кг-ын жинд Ч.Отгонтуяа дагах барилдаанд дэлхийн залуучуудын аваргаа Белрусын бөх Арина Мартыноватой барилдахаар болжээ.
Сэтгэгдэл (1)