Серби Улсад болж буй чөлөөт бөхийн “Белград-2023” насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд манай улсаас оролцож буй ОУХМ Х.Болортуяа Беларусийн залуу бөх Кристина Сазыкинаг 5 минутанд цэвэр дарж, хоёрдугаар тойрогт Азербайжаны Алена Колесниктой барилдахаар болсныг Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)