Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Өнгөрсөн өдрүүдэд Монголын зургаан эрэгтэй бөх барилдсанаас дагах барилдаанд нэг нь хүч үзсэн, ялагдсан. Тэгвэл өнөөдөр Белградын дэвжээнд манай улсын дөрвөн бөх барилдана. Тухайлбал, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдрөөс эхэлж, 55 кг болон 59 кг-ийн барилдаан болох юм.
55 кг-д Чинболдын Отгонтуяа гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Японы бөх, дэлхийн хошой аварга Харүна Окүно- AIN-Беларусийн А.Мартынова нарын ялсантай барилдана. Харин 59 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд AIN-Беларусийн залуу бөх Кристина Сазыкинатай оноолт таарлаа.
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровтой, улмаар Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиевтай хүч үзэх магадлалтай байна. 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж мөн эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Молдавын Раду Лефтертэй барилдана.
А.Болд
Сэтгэгдэл (1)