Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэн тухай албан бус мэдээлэл гараад удаж байна. Хэрэв түүнээс допинг илэрсэн гэдэг нь батлагдвал барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулж, арслан цолоо хураалгах юм.
Монголын допингийн эсрэг Үндэсний дүрэм батлагдсан тул түүнд өршөөл үйлчлэхгүй гэсэн үг.
Юу гэхээр тухай допинг хэрэглэсэн бөх Б сорьцоо шинжүүлэх хүсэлт гаргасан үйлдэл нь эхний буюу А сорьцоо хүлээн зөвшөөрөөгүй гэж харагдаж болно. Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан тохиолдолд барилдах эрхийн хасах хугацааг наашлуулж болох байв.
Өмнө нь допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөн барилдах эрхийн хугацаагаа наашлуулсан хоёр ч бөх бий.
Хоёр дахь нь тухайн бөхийн шинжилгээнээс бүх цаг үед хориотой эмийн бодис илэрсэн болохоор дүрмийн хүрээнд өршөөх боломж хомс байна.
Сэтгэгдэл (1)