"Санхүү банкны эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулган" Төрийн ордонд өнөөдөр болж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрбээр, "Энэ ташрамд нэг байгууллагыг онцолмоор байна. Энэ бол Хаан банк юм. Тус банк нь Монголын эмэгтэйчүүдийн бизнесийн өргөжилт ба цахимжуулалтыг дэмжих чиглэлээр 20 сая долларын зээлийн гэрээг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банктай байгуулсан.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж 75 сая доллар зарцуулж байна.
Зөвхөн 2022 онд 19 мянган эмэгтэй бизнес эрхлэгчид 856.4 тэрбум төгрөгийн зээл олгож, ЖДҮДТ-д 1000 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг сургалтад хамруулжээ. Ийм бүтээлч санаачилга олон болбол та бидний зорилго амжилтад хүрэхэд тун ойрхон болно. Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилтын эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах зорилтод санхүүгийн эрх чөлөөг хангах нь хамгийн чухалд тавигддаг. Иймээс Р.Мөнхтуяа захиралтай Хаан банкны хамт олонд тусгайлан баяр хүргэж талархал дэвшүүлье" гэв.
Б.Хишиг