Гавьяат тамирчин Ц.Шарамжамцын отгон хүү Ш.Энхийн-Одын тухай нийтлэл 250 мянга орчим уншигчтай “San Francisco Chronicle” сонинд гарчээ. NBA-гийн драфтаар Милуоки Бакс түүнийг 58 дахь сонголтоор драфтлах санал өгсөн тухай өгүүлсэн байна. Мөн энэ жилээс оюутан сагсчид байгууллагуудтай гэрээ байгуулан мөнгө олох боломж бүрдсэн. Тус улын on3.com сайтаас гаргасан үнэлгээгээр Ц.Энхийн-Одын үнэлгээ 117 мянган ам.доллар байгаа нь эрэгтэй сагсан бөмбөгчдөөс хоёрт орох үзүүлэлт болсон гэжээ. Түүнийг АНУ-ын сагсан бөмбөгийн I дивизионы багтай гэрээ байгуулсан цорын ганц Монгол гаралтай тамирчин хэмээн дурджээ.
Дэлгэрэнгүйг: https://www.sfchronicle.com/sports/college/article/mike-sharavjamts-mongolian-usf-18362219.php