Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё найман өдрийн ард гарлаа. Өчигдөр экс озеки Такаясү давсанаар залуу сүмоч Атамифүжигийн хамтаар (7:1) тэргүүлж байна. Харин Монголын залуу озеки нар амжилт тааруу башёг үргэлжлүүлж байгаа бөгөөд өчигдөр Киришима Б.Лхагвасүрэн (5:3), Хошёорюү С.Бямбасүрэн (3:5) нар уналаа.
Б.Лхагвасүрэн гурван даваа авахад цолоо хамгаалж үлдэх бол С.Бямбасүрэн дахин гурав унавал ирэх тэмцээнд цолоо хамгаалах барилдаан хийх юм.
Монголын ахмад сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил найман өдрийн байдлаар ганц ч даваа авсангүй. Чансаа буурах нь ойлгомжтой. Мөн Хокүсэйхо Э.Даваанинж, Чиёошома Г.Мөнхсайхан, Дайшохо Ч.Шижирбаяр нарын хувьд ч байдал тийм ч биш байна.