Бүх цэргийн наадам 32 дахь жилдээ болж, түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Зүүнбаяр-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Баасанцогтын Өлзийсахан түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.
Б.Өлзийсайхан Бүх цэргийн наадамд түрүүлсэн Өвөрхангайн дөрөв дэх бөх. 1993 онд улсын начин У.Сүхбаатар, 1996 онд улсын начин С.Мандах, 2015 онд улсын начин Л.Батзориг нар түрүүлсэн юм.
Түүний төрж өссөн Зүүнбаян-Улаан сум бол бөхийн өлгий. Улсын арслан Д.Ганхуяг, харцага Б.Цэдэнсодном, дэлхийн аварга П.Орхон нарын шилдгүүд төрөн гарсан юм.
Шинэ цэргийн арслан Б.Өлзийсайхан аймгийн начин Д.Нэргүйнбор, сумын заан И.Банди нарын удмыг залгуулж яваа, удмын хөлд орох мэхээр олон сайчуудыг унагасан.
- Тэр өдгөө 30 настай. 2004 оноос чөлөөт бөхийн спортод хөл тавьж, Жон Петерсоны тэмцээнд оролцсон нь анхны тэмцээн байв. Дараа нь И.Ярыгины нэрэмжит тэмцээний хүрэл, Буриадын еРөнхийлөгчийн цомын тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан.
- Үндэсний бөхөөр 2012 онд сумын заан, 2018 онд аймгийн харцага цол хүртэж байсан байна. Түүнд давж үзээгүй цолтон үгүй. Энэ зун гэхэд Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын гурвын даваанд улсын начин О.Түмэн, дөрвийн даваанд даян аварга Н.Батсуурь, тавын даваанд улсын заан Н.Жаргалбаяр нарыг давж, шөвгөрсөн билээ. 2017 оны Сумын заан цолтнуудын барилдаанд түрүүлж байлаа.
- Б.Өлзийсайхан Цэргийн арслан цол хүртсэн 28 дахь бөх бөгөөд 32 удаагийн барилдаанд Ч.Санжаадамба, М.Лхагвагэрэл, А.Бямбажав, Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлжээ.
Сэтгэгдэл (5)