Японы Хоккайдо аралд пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-17-нд болов. Тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор МПНХ-ны 10 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний сүүлийн өдөр манай улсын дөрвөн тамирчин медальд хүрлээ.
Тухайлбал М1 ангиллын 83 кг-д Д.Мөнхтуул цээжнээс 220 кг-ыг шахсанаар Ази тивийн аварга болж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
Мөн М2 ангиллын 105 кг-д Н.Отгонбаяр мөнгөн медаль хүртсэн бол М2 ангиллын 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, М3 ангиллын 74 кг-д П.Баяр мөнгөн медаль хүртжээ. Өмнөх өдрүүдэд Э.Содномпилжээ, Д.Анхбаяр тэргүүтэй тамирчид тивийн аварга болсон тухай мэдээллийг хүргэсэн билээ.