Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн допингийн Б сорьцын хариу өнөөдөр гарна. Хариу нь яаж гарахаас түүний цолыг хураах, бас барилдах эрхийг хасах асуудал үүсэх юм. Хэрэв түүний допингийн А болон Б сорьцын хариу зөрөхгүй бол тэр допинг хэрэглэсэн 42 дахь бөх болно. Мөн Архангайгаас допинг хэрэглэсэн тав дахь бөх болох билээ.
Архангай нутгийн бөхчүүдээс 2006 онд улсын гарди Д.Рагчаа, 2014 онд улсын начин Н.Адъяабат, 2017 онд сумын заан С.Майнбаяр, 2014 онд улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн. Их спортынх нь тамирчдыг оролцуулбал энэ тоо өснө.
Тэртээ 51 жилийн өмнө "Мюнхен-1972" олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Б.Буядаагаас хориотой эмийн бодис илэрсэнээр тэр анхны допинг хэрэглэсэн монгол бөх болсон ба түүнээс хойш монголоос жүдо, чөлөөт бөх, бодибилдинг, хүндийн өргөлт, үндэсний бөх, үндэсний сур харвааны тамирчдаас допинг илэрээд байгаа юм.
А.Болд
Сэтгэгдэл (6)