Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг тамирчид Мексик улсыг зорилоо. Мексик улсын Веракруз хотод маргааш болох "Veracruz 2023 World Para Taekwondo Grand Prix" гран при тэмцээн оролцоно. Түүнчлэн энэ сарын 21-24-ний өдрүүдэд болох 10 дахь удаагийн пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх юм. Манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ, 58 кг-д Х.Тимербек, 70 кг-д Д.Болорсүх, 57 кг-д У.Сүрэнжав нар барилдана.