Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-24-ний өдрүүдэд болж байна. “Штарк аерна” ордонд 100 орчим орны 1023 тамирчин сонгомол болон чөлөөт бөхийн төрөлд “Парис-2024” зуны олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм.
Өнөөдөр Монголын дөрвөн бөх дэвжээнд гарах бөгөөд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, 97 кг-д Б.Бадамдорж, эмэгтэйчүүдийн 55 кг-д Ч.Отгонтуяа, 59 кг-д Х.Болортуяа нар өрсөлдөнө.
Өмнөх өдрүүдэд манай улсын найман бөх хүч үзсэнээс 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ дагах барилдаанд гарч ирсэн нь хамгийн өндөр амжилт юм. Энэ өдөр барилдах монгол бөхчүүдээс онцлох тамирчин бол Т.Тулга. Тэр 65кг-ын жинд Германы Александр Семисоровтой барилдахаар сугалаа татсан байна.
А.Болд
Сэтгэгдэл (3)