Ардчилсан намын Зүүн бүсийн эдийн засгийн чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Ур хотод болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, Хариуцлагтай ардчилал төвийн удирдах зөвлөлийн дарга Х.Тэмүүжингийн илтгэлээс онцлох таван эшлэлийг танилцуулж байна.
Нэг. Бид өнгөрсөн 30 жил сонгогчдодоо тогтвортой бодлого таниулаагүйгээсээ болоод үргэлж савлууллаа. Энэ савалгаанд авлигачид, популистууд ашигтай ажиллаж чадсан.
Хоёр. Хувь хүний, эдийн засгийн, улс төрийн, шударга ёсны, үндэсний гэсэн энэ таван эрх чөлөөнд суурилж Монгол Улс зөв, үсрэнгүй, эрүүл хөгжлийн зам руу явна гэж итгэдэг. Манай нам ийм үзэл баримтлалтай нам.
Гурав. Нэг яамны сайд, намын даргын өрөөг засах гэж манай нам оролддоггүй. Тэгж оролддоггүй учраас өнөөдөр өөрсдөө байхгүй явж байгаа юм. Гэхдээ бид байргүй байж болно. Монгол хүн орон байхгүй, гэргүй байж болохгүй гэдэг зарчим.
Дөрөв. 2012 онд Ардчилсан нам харьцангуй олонх болоод тахарын алба гэдэг байгууллага байгуулсан. Энэ алба бол гэрч, хохирогчийг буюу жирийн иргэнийг хамгаалдаг байгууллага байсан. МАН 2016 онд олонх болоод хамгийн түрүүнд энэ албыг татан буулгасан. Оронд нь дотоодын цэргийг сэргээн байгуулсан. Дотоодын цэрэг даргыг хамгаалдаг.
Тав. Ардчилсан намын үзэл баримтлал хүн төрүүлдэг. Ардын намын үзэл баримтлал хэрэгсэл, эрх мэдэлтэн, даргад зориулагддаг.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)