Ардчилсан намын Зүүн бүсийн "Эдийн засгийн форум" Сүхбаатар аймагт болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам монголд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хийж явсан хэрэгжүүлж явсан ажил ямар байсан бэ гэдгээ зөв дүгнэж чадвал ирээдүйд хүрэх хөгжлийнхөө жинхэнэ оновчтой зураглалыг гаргаж чадах юм. Найман удаагийн сонгуульд зэрэгцүүлж харсан дүгнэлт Ардчилсан намд байгаа юу, байхгүй. Би энэ намд ороод 18 жил болж байна. Аж үйлдвэржилт хоцрогдсон байна. Бид түүхий эдийг түүхийгээр нь зөөх тухай ярьж байгаа болохоос түүхий эдээ боловсруулж, орчин үеийн технологи, дэлхийд өрсөлдөх өрсөлдөгч бүтээгдэхүүн гаргах тухай ярьж чадахгүй болсон байна. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт орсон 15 том мега төслүүдээс зорилгоо олоод хэрэгжиж байгаа төсөл алга. Яагаад гэвэл зорилтоо зөв тодорхойлж чадахгүй байна" хэмээн хэлсэн үгэндээ онцлов.
Сэтгэгдэл (3)