Ардчилсан намын Зүүн бүсийн эдийн засгийн чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Ур хотод болж байна. Энэ үеэр тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогтын илтгэлээс онцлох таван тоог танилцуулж байна.
Нэг. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Монгол Улсын валютын ханш 40 хувиар суларсан.
Хоёр. 2015 онд буюу манай намын үед Монгол Улсын авилгалын индексээр 168 орноос 72 дугаарт байсан. Бид хүнд нөхцөлд ажилласан.
Гурав. Долоон жилийн дотор Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон.
Дөрөв. Хөрөнгө орууллатад зарцуулах ёстой ДНБ-ны 2,5 хувийг халамжид зарцуулж байна.
Тав. Монголбанк бодлогын хүүгээ 13 буюу хоёр оронтой тоон дээр барьж байхад банкууд зээл өгөх ямар ч боломжгүй.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)