Ардчилсан намын Зүүн бүсийн "Эдийн засгийн форум" Сүхбаатар аймагт болж байна. Форумын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Өнөөдөр Ардчилсан нам яаж байна вэ. Даргынхаа үгэнд ордоггүй, бүгд би гэсэн үйлдлээсээ болж энэ олон ялагдлын ард гарсан. Бид маш хэцүү зам туулсан. Бид нар үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө хэзээ ухарч байгаагүй. Биднийг салгах гадны гар хөл, янз бүрийн улстөрийн хүч дийлэхгүй явж ирсэн. Ямар ч тойрог дээр бэлтгэгдээгүй байж өөр тойрогт нэр дэвшиж байна гэдэг бол, тэр хүн Ардчилсан намыг алж байна гэсэн үг. Өөрийгөө хорлож, намаа ч хорлож байгаа юм. Тийм учраас бид эв нэгдэл, эрхэм зорилго, үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдэх ёстой юм. З.Энхболд Ардчилсан намын Засгийн газрыг огцруулж, би чадна гэж аваад есөн гишүүнтэй болгож байсан. Тийм хүн үнэт зүйл яриад яах юм" гэв.
Сэтгэгдэл (2)