Сербийн нийслэл Белград хотод сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 16-24-нд болно. “Штарк арена” спортын ордонд өрнөх энэхүү тэмцээнд 100 орчим орны 1023 бөх чөлөөт бөх, сонгомол бөх төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Энэ тэмцээнээс “Парис-2024” олимпын 90 эрхийг нийт 18 жинд хүртээх болно. Өнөөдөр монголоос дөрвөн бөх дэвжээнд гарах бөгөөд 61 кг-ын жинд Н.Наранхүү, 70 кг-д Э.Тэмүүлэн, 86 -д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдах юм. Парисын олимпын эрхийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхэлнэ.
-Нармандахын Наранхүү эхний тойрогт Хойд Македон Улсын тамирчин өсвөр үеийн ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Бесир Алили, Кубын Жосеф Андрес Силва нарын ялсантай барилдана.
-Энхтуяагийн Тэмүүлэн, Гүрж улсын тамирчин U23 хүртэлх насны Дэлхийн аварга Жеоржитой барилдана
-Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, БНСУ-ын тамирчин Кан Деакютай хүч үзнэ.
-Мөнхтөрийн Лхагвагэрэл, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Дэн Живэйтэй барилдахаар учраа таарлаа.
“Белград-2023”-ын тухайд
Олимпын 18 жингийн медальтнууд бүгдээрээ “Парис-2024”-ын эрх биелүүлэхээс гадна тавдугаар байрт шалгарсан хоёр бөх халз барилдаад хэн хожсон нь Парист хүч үзэх боломжтой болно.
*Жич: Олимпын эрхийг тухайн улсын Үндэсний олимпын хороонд олгох бөгөөд хувь тамирчинд олгохгүй.
ДАШТ-ий жингийн чансааг дараах зургаан тэмцээний үр дүнгээр тогтоосон билээ:
● 2022 World Championships, Belgrade ● 2023 Continental Championships ● 2023 1st Ranking Series, Zagreb ● 2023 2nd Ranking Series, Alexandria ● 2023 3rd Ranking Series, Bishkek ● 2023 4th Ranking Series, Budapest
Бөхчүүдийн мэдүүлэг
Өнөөдрийн байдлаар 95 орны 1000 гаруй бөх “Париc-2023” олимпын эрхийн төлөөх анхны тэмцээнд оролцох гэж байна. Сонгомол бөхөөр 2022 оны есөн дэлхийн аварга хүч үзэх гэж байгаа бол чөлөөт, эмэгтэй бөхөөр тус бүр найман аварга мэдүүлэг өгчээ.
ТОО БАРИМТ
95 орон
1023 бөх
25 дэлхийн аварга (2022 онд түрүүлсэн)
90 олимпын эрх
Анхны хэвлэлийн бага хурал
“Белград-2023” ДАШТ-д зориулсан анхны хэвлэлийн бага хурал 9-р сарын 15-ны 16:30 цагт болохоор хурлын зар тарсан байна. Хуралд оролцох эрхмүүд:
- Ненад Лалович (UWW Дэлхийн бөхийн холбооны ерөнхийлөгч)
- Желко Трайокович (Сербийн бөхийн холбооны ерөнхийлөгч)
- Хассан Яздани (Иран), Олимп дэлхийн аварга
- Дэвид Тэйлор (АНУ), Олимп дэлхийн аварга
- Стеван Мичич (Серби), ДАШТ-ий хүрэл медальт
Сэтгэгдэл (1)