Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээний нээлтийн ажиллагаа Спортын төв ордонд боллоо. 2008 оны зуны паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав Монгол Улсын спортын түүхэнд анхны паралимпын алтан медалийг эх орондоо авчирсан. Тэр цагаас хойш жил бүрийн есдүгээр сарын 14-ний өдрийг Монголын паралимпын өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын олон төрөлт тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн тамирчин оролцож байна.
Тэмцээнд оролцож байгаа тамирчид Паралимпын Жүдо, Хөнгөн атлетик, Хонхтой бөмбөг, Бочи Дифлимпийн Волейбол, ширээний теннис, тусгай олимпийн Волейбол, Бочи гэсэн 8 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн 5 өдөр үргэлжилж энэ сарын сарын 20-нд хаалтаа хийнэ.