Сонгуулийг шинэ хууль, журмаар явуулахтай холбогдуулан шинэ загварын саналын хуудсыг танилцуулж, энэ талаар СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв.
Тэрбээр "СЕХ санал тоолох төхөөрөмжийг анх удаа нийтэд ил тод үзүүлж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хосолсон тогтолцоотой болсон учир шинэ загварын саналыг хуудсыг бэлдсэн.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын нэрийг бичсэн хэсэг бол сонгуулийн пропорционал хэсгийн санал өгөх хэсэгт сонгогч зөвхөн дэмжиж байгаа нэг намын өмнөх дугуйг дүүргэж будна.
- Саналын хуудасны дээд хэсэгт тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг будна.
- Нэгдүгээр тойрог хоёр мандаттай байна гэвэл нэг намын нэрийн дор хоёр нэр дэвшигч бичигдсэн байна.
- Санал хураалт дууссаны дараа 100 хувь гараар тоолно. Мөн санал тоолох төхөөрөмжөөр тоолно. Энэ хоёр тооллогын дүн ямар ч зөрүүгүй байж байж л сонгуулийн дүн гарна.
- Сонгогчийг саналаа өгсний дараа бэхэн тэмдэглэгээ хийнэ.
Санал тоолох төхөөрөмж зөв, буруу тоолсныг нь олон аргаар шалгадаг" гэв.