Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 117 орны 719 (эрэгтэй 365, эмэгтэй 354) тамирчин оролцож байна.
Тус тэмцээнд хүндийн өргөлтийн шилдэг тамирчидтай БНАСУ, ОХУ-ын баг оролцоогүй нь бусад туйванчдад боломж гэж үзэж болно.
Монголоос гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 10 (эрэгтэй гурав, эмэгтэй долоо) тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө. Түүний хувьд бэртэл гэмтэлтэй ч олимпын эрхийн оноо олгох чухал тэмцээн тул өнжих аргагүй юм.
Сэтгэгдэл (1)