Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Энэ тэмцээний 57 кг-ын жинд барилдахаар Б.Эрдэнэсувд Сербийг зорьсон юм. Монгол Улсын аварга болж, сорилго барилдаанд түрүүлэн байж ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ. Гэвч тэр дэлхийн дэвжээнд барилдахгүй нь.
Б.Эрдэнэсувдын оронд олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяаг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Ямар шалтгаанаар сольсон нь тодорхойгүй.
Мэдүүлэг авах цаг тулган байж нэр сольсон гэх мэдээлэл байна. Түүний оронд барилдах Б.Болортуяа нь ДАШТ-ий сорилго барилдааны 57 кг-ын жинд бус 53 кг-ын жинд барилдан ялагдсан юм. Сорилго барилдаанаа даваагүй тамирчныг дэлхийн дэвжээнд барилдуулах шийдвэрийг хэн гаргасан бэ. Хэрэв нэр солих байсан бол сорилго барилдаан хийх хэрэг байв уу. Сорилгод ялсан тамирчин үлдэж, ялагдсан бөхийг барилдуулна гэж байна. Монголын чөлөөт бөхийн холбоог Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүлж байгаа юм.
А.Сүх
Сэтгэгдэл (9)