“Пепси Алтан цом” үндэсний бөхийн тойргийн барилдаан ирэх сард болно. Тус барилдаанд хүч үзэх Дорноговь аймгийн бөхчүүд бүрэлдэхүүнээ зарлалаа. Дорнговь аймгийн багт аймгийн хурц арслан Б.Баатархүү, аймгийн арслан М.Бямбадорж, Б.Баянмөнх, Б.Бадрал, Б.Бат-Эрдэнэ, аймгийн заан Б.Түвшинтулга, аймгийн начин С.Занданхүү нар багтлаа.
Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс улсын начин Б.Суманчулуун, аймгийн арслан Т.Буянжаргал, Б.Батзориг нар гарч, оронд нь хурц арслан Б.Баатархүү, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар барилдах юм байна.
Дорноговь аймгийн баг өнгөрсөн “Алтан цом”-ын барилдааны эхний шатанд Багануур дүүргийн багт ялагдсан юм.