Япон улсын Хоккайдо аралд пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 10 тамирчин өрсөлдөж байна.
Өнөөдөр монголоос Ази тивийн хоёр аварга мэндэллээ
Тэмцээний -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртэж, алтан соёмбот далбаагаа мандуулав. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө АНЭУ-ын Дубай хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ыг амжилттай шахсанаар Ази тивийн аварга болж байна.
Мөн +120 кг-ын жинд Д.Анхбаяр алтан медаль хүртэж, Ази тивийн тав дахь медалиа гардлаа. Д.Анхбаяр өмнө нь тус тэмцээний 2015, 2022 оны аварга, 2012, 2016 оны хүрэл медальтай. Түүний аав "Москва-1980" зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч, нэрт тамирчин Ц.Дамдин юм.
Сэтгэгдэл (1)